Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээний тов гарчээ. Австри улсад ирэх оны тавдугаар сард болох тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид чансаагаараа тэргүүлэн нэгдүгээрт эрэмбэлэгдээд, А хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн багтай багтсан байна. Чансаагаараа тэргүүлж буй манайхан олимпын эрхийн тэмцээнийг эхлүүлж, “салхи хагалах” юм.