Залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж "Өглөө" төслийн багийнхан "Дээлтэй саналаа өглөө" аяныг эхлүүлсэн билээ. Тус аян нь аль нэг улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс хараат бус, бие даасан төсөл байв.
Гэвч нам эвслүүд тус аяны санаа, контентын агуулгыг зориудаар хуулбарлаж, олон нийтийн сүлжээнд түгээсэнтэй холбоотойгоор тус төслийн баг албан ёсны мэдэгдэл гаргажээ.