Эдийн засагч Л.Наранбаатар, УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч З.Энхболдыг хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулж байна хэмээн мэдэгдэж, дараах мэдээллийг хийлээ.
Тэрээр “СЕХ хууль бусаар миний нэрийг хассан. З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа гурван хүнийг СЕХ-нд шургуулсан. Тухайлбал, СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн, УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхөр СЕХ-ын Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, СЕХ-ны орон тооны бус гишүүн Г.Байгалмаа нарыг шургуулсан. Тийм болохоор тэд миний нэрийг жагсаалтаас хассан.
БЗД-ийн 22 дугаар тойргоос нэр дэвшигч З.Энхболд “Сод Монгол”-ын ШТС-аас 800 орчим хүнд тус бүр 40 литр шатахуун тараасан баримт бий. Энэ баримтыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Гэвч З.Энхболдоос цагдаа, прокурор айдаг. Гэхдээ энэ баримтуудыг арай ч шалгахгүй байхгүй байлгүй дээ. Энэ бүхэн нь түүний нэрийг сонгуулиас татах үндэслэл болно” гэлээ.