БАРИМТ НЭГ: Цогтбаатар хар тамхи зөөвөрлөгчийг өөрийнхөө жолоочоор гурван удаа, дипломат албаны ажилчнаар гурван удаа тус тус томилсон
⦁ С.Эрдэнэбаяр Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байгаад 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр баригдаж 11 жилийн хорих ял авав.
⦁ Гадаад харилцааны яам болон яамны сайд Д.Цогтбаатар “хувь хүний нууц” гэдэг шалтгаар С.Эрдэнэбаярын нэрийг нууцлахыг оролдов.
⦁ С.Эрдэнэбаяр нь 2009 онд тухайн үеийн Гадаад харилцааны яамны төрийн нарийн Д.Цогтбаатарын жолоочоор анх ажилд орсон.
⦁ Жилийн дотор буюу 2010 оны долдугаар сарын 28-нд Цогтбаатар өөрөө тушаал гаргаж С.Эрдэнэбаярыг Канад Улсад томилсон.
⦁ Канад улс хар тамхитай тэмцэхэд зориулж жил бүр төсвөөсөө 23 тэрбум ам.доллар зарцуулдаг хэрэглээ маш өндөр улсуудын нэг ба ихэнх хар тамхи нь Хятадаас орж ирдэг онцлогтой.
⦁ Канад улсад томилогдсоноосоо тавхан сарын дараа учир битүүлэг шалтгаанаар эх орондоо буцаж ирсэн С.Эрдэнэбаяр дахин Д.Цогтбаатарын жолоочоор ажилд орсон.
⦁ Тун удалгүй буюу 2011 оны гуравдугаар сард Цогтбаатар өөрийнхөө жолоочийг дахин Их Британид томилсон.
⦁ Их Британи кокаины хэрэглээгээрээ Европод нэгт ордог ба бүс нутгийнхаа хувьд хар тамхины зангилаа болсон улс юм.
⦁ 2011 онд Цогтбаатар өөрөө Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргынхаа ажлыг өгсөн.
⦁ 2017 онд Гадаад хэргийг яамандаа сайд болон буцаж ирсэн Цогтбаатар С.Эрдэнэбаяраа дахин жолоочоороо аваад зогсохгүй төд удалгүй 2018 оны наймдугаар сард Турк улс руу дахин томилов.
⦁ Туркийн хэвлэл С.Эрдэнэбаяр болон Б.Баттүшиг нарыг “Халим” хочит хар тамхины мафийн хэсэг ба удаа дараагийн үйлдэл л анхаарал татсаныг онцлов.
⦁ Д.Цогтбаатар гишүүнийг оффшор дахь данс дахь мөнгөө тайлбарлахыг УИХ гишүүн Т.Аюурсайхан шаардаж байсан удаатай.
Энэ оны гуравдугаар сард “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа 70 кг хар тамхи зөөж байгаад баригдсан С.Эрдэнэбаярын тухай Д.Цогтбаатар сайд ийн хариулсан юм: “Энэ бүхнийг надтай холбох гээд л байгаа юм. Улстөр хойно тэгэх байх л даа. Угтаа би өмнө нь 2008 онд янжуур тамхины асуудлыг зогсоогоод өгсөн. Энэ удаад ч мөн хар тамхитай холбоотой асуудлыг цэгцэллээ, зогсоолоо…Намайг томилогдохоос өмнө, гадаа гудамжинд “лааз” өшиглөөд явж байхад энэ бүх зохион байгуулалтыг хийгээд, сүлжээ бий болчихсон байсан юм аа гэдэг нь Туркэд илрэн шалгагдаж буй хэргээс харагдаж байгаа”.
Олон улсад нэр хочтой болтлоо хар тамхи зөөсөн хүнийг өөрийнхөө жолоочоор гурван удаа, дипломат албаны ажилчнаар гурван удаа томилсон Цогтбаатар сайд худлаа ярьсан эсэхийг баримт харуулах биз.
БАРИМТ ХОЁР: Цогтбаатар ба хав дарагдсан 69 хүний асуудал
⦁ 2019 есдүгээр сарын 30-ний өдөр Т.Аюурсайхан Польш улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй 69 Монгол иргэний нэрийг зарлав.
⦁ 2019 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон эдгээр хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн.
⦁ Аль 2009 онд ирүүлсэн бичгийг Гадаад хэргийн Яам “маш нууц” хэмээн 2019 он хүртэл хав дарсан байв.
⦁ 2009 онд буюу уг бичиг ирэх үед Д.Цогтбаатар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байв.
⦁ Хав дарагдсан уг жагсаалтад баримт нэгт дурдагдсан С.Эрдэнэбаярын нэр бий.
⦁ Д.Цогтбаатар “Баригдсан хүмүүсийг би бүгдийг нь хөөгөөд явуулсан, миний гарын үсэг бий” гэж энэ тухай сэтгүүлчдэд ярив. Тэгвэл 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа ОХУ-аас их хэмжээний тамхи хууль бус наймаалж байгаад баригдсан Авирмэдийн Батсайханыг Д.Цогтбаатар халаагүй, 70 кг зөөж байгаад баригдсан жолоочтойгоо хамт хаацайлж үлдсэн гэдгийг баримтаар баталж байна. 2012 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон хийж байсан Б.Баярсайхан нь А.Батсайханыг чөлөөлсөн тушаалд анхаарлаа хандуулна уу. 2002-2003 онд үйлдсэн гэрийнхэн талаар 2009 онд албан тоотыг ирүүлж байхад Д.Цогтбаатар энэ бичгийг нуугаад зогсохгүй 2011 онд ажлаа өгөн өгтлөө А.Батсайханыг халаагүй атлаа “Баригдсан хүмүүсийг би бүгдийг нь хөөгөөд явуулсан, миний гарын үсэг бий” гэж ярьсан юм.
Хар тамхи ба Монгол
⦁ Монгол улсыг төлөөлөх эрх бүхий, олон улсад онцгой эрх эдэлдэг хүмүүс хар тамхины сүлжээ үүсгэсэн тул Монгол улс хар, саарал жагсаалд тус тус оров.
⦁ 2006 оноос өнөөдрийг хүртэл манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 588 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1573 хүнийг шалгасан байна.
⦁ Манай улсын Хар тамхи хэргэлэгчлийн 80 ОРЧИМ ХУВЬ НЬ 18-35 НАСНЫХАН байна.
⦁ 2002 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэг тасралтгүй өссөөр байна.
Д.Цогтбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байна.