СЕХ-оос УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй болсон нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна. Хуваарийн дагуу МАХН-ын гишүүд үнэмлэхээ гардан авлаа. Гэвч тус намын дарга Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нэрийдлээр энэ жилийн сонгуульд өрсөлдүүлэхийг хориглосон юм.
Энэ үеэр тэрбээр ярихдаа "СЕХ-ын хууль бус шийдвэрийн шүүх хурал энэ сарын 4-ний өдөр болно. Энэ шүүх хурлаар бид сонгох, сонгогдох эрхээ нээлгэнэ.
Та бидний эвсэл бол ард түмэнтэй хамтран байгуулсан эвсэл. Бид ард түмэнтэйгээ итгэлцлийн, хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Бид ард түмний итгэлийг хүлээж ажиллана. Бид ард түмний итгэлийг алдвал хатуу хариуцлага тооц гэж байгаа юм. МАН, АН хэзээ ч ингэж байгаагүй. МАН, АН өөрсдөө бээлий өмсөхгүй, амны хаалт зүүхгүй байж бидний бээлий өмс, амны хаалтаа зүү гэж байна. Тэд өөрсдөө гадуур явж байж, биднийг гэртээ бай гэж байна. Бид тэдний дүрмээр тоглохгүй. Шинэ коронавирусаас хамгаалах нь Засгийн газрын хийх ёстой ажил. Хийх ёстой зүйлээ хийхгүй байж, түүнийгээ гавьяа мэт харагдуулахаа болих хэрэгтэй. МАНАН арилна, нар гарна. Ходоодоороо биш ухаанаараа сонголт хийгээрэй.
Энэ байгууллага 2012 онд намайг боловсролгүй гээд дэвшүүлээгүй, 2016 онд хүмүүжилгүй гээд дэвшүүлээгүй. Харин энэ удаад МАНАН намайг дэвшүүлсэнгүй" гэсэн юм.