"Улаанбаатар номын баяр" 26 дахь баярыг "Мишээл экспо" төвд зургадугаар сарын 5, 6, 7-нд зохион байгуулахаар болжээ. Ковид-19 цар тахлын халдвар, тархалтын улмаас энэ удаа номын баярыг анх удаа уламжлалт болон цахим хосолсон хэлбэрээр явуулахаар болсон байна.
Энэ үеэр зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломж олгодгоороо номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болжээ.
Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцдог юм