2018 оны 10-р сард Истанбул дахь өөрийн улсын консулын газарт алагдсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггийн ар гэрийнхэн энэ гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг уучилжээ. Энэ тухай мэдээлэл сэтгүүлчдийн хүү Салахийн Твиттер дээрх албан ёсны хуудсанд нийтлэгдсэн байна."Энэхүү ариун сарын [Рамадан] ариун үйлсийн шөнө <..> Жамал Хашогийн хөвгүүд бид эцгийг маань хөнөөсөн хүмүүсийг уучилж байна" гэж бичжээ. Эр-Риадын улс төрийн талаарх шүүмжлэлтэй нийтлэлээр алдартай Хашкажи сэтгүүлч 2017 оноос хойш АНУ-д амьдарч байсан бөгөөд "The Washington Post" сонинд нийтлэлүүдээ бичдэг байсан аж. Тэрбээр 2018 оны 10-р сарын 2-ны өдөр Истанбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт очих үеэрээ алга болсон юм. 10-р сарын 20-нд Саудын Арабын эр баригчид тус сэтгүүлч дипломат төлөөлөгчийн газрын байранд бусадтай маргалдсаны улмаас алагдсан гэж мэдэгдсэн билээ. Олон улсын хамтын нийгэмлэг энэ гэмт хэргийг буруушааж, Эр-Риадийг ил тод мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг уриалсан аж. Саудын Арабын Ерөнхий прокурор 2018 оны 11-р сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажлын урьдчилсан дүнг гарган тус вант улсын 11 иргэнийг дээрх аллагад оролцсон хэмээн буруутгаснаас тавд нь цаазаар авах ял оноожээ. Эр-Риядын мэдэгдсэнээр бол анхандаа сэтгүүлчийг Саудын Арабад аваачих төлөвлөгөөтэй байсан бөгөөд алах зорилго агуулаагүй аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Саудын Араб энэ хэрэгт холбогдуулан таван хүнд цаазаар авах ял, гурван хүнд нийт 24 жилийн хорих ял оноожээ. Энэ хэрэгт нийт 11 хүн оролцсон бөгөөд 3-р сарын 25-нд Истанбулын прокурорын газар Хашогийн аллагад сэжиглэгдэж байсан 18 хүнийг бүх насаар нь хорих арга хэмжээ авах нэхэмжлэл гаргасан аж.