Коронавирусний халдвар авсан ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин эдгэрч Мягмар гарагт /2020.05.19/ үүрэгт ажилдаа эргэн оржээ. Тэрбээр өнөөдөр хэд хэдэн видео хуралд оролцсон байна. Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэхийг ОХУ-ын Тэргүүн шадар сайд Андрей Белоусовд даалгаж буйг цуцалсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний захирамжийг Кремлийн ордны цахим хуудсанд нийтэлжээ. ОХУ-д өнөөдрийн байдлаар халдварын 299941 тохиолдол бүртгэгдэж, 2837 нас бараад байна.