Сири дэх Эт-Танф баазад ажилдаг АНУ-ын цэргийн албан хаагчид “Исламын улс” алан хядах бүлэглэлийнхэнтэй идэвхтэй хамтран ажилладаг гэж тус бүлэглэлээс зугтан Сирийн армийн талд орсон Абу Хамзи хэмээх дайчин Оросын “Известия” сонины сэтгүүлчдэд ярьжээ. Өмнө нь АНУ-ын Эт-Танф баазад сургалтад хамрагдсан дайчид тэндээсээ зугтан Сирийн армийн талд орсон юм. Тэд пикап машинтай, зэвсэгтэйгээ зугтан ирсэн аж. Тэдийг зугтах үеэр АНУ-ын хяналтад байдаг хэт даврагчид халдсан бөгөөд 27 хүн л амьд гарч чадсан байна. Абу Хамзигийн хэлснээр бол тэдгээр зугтаж ирсэн дайчдыг Америкийн сургагч нар газрын тос, хий болон тээврийн объектуудад халдлага хийх, Сирийн Засгийн газрын хүчнийхний хяналтдаа авсан газар нутагт алан хядах ажиллагааг явуулахад бэлдэж байжээ. Мөн Майк гэдэг АНУ-ын зэвсэгт хүчний ахмад алан хядагчдад 40 боон 50 калибрын пулемётыг хэрхэн ажиллуулахыг зааварладаг байсныг Абу Хамзи дурджээ.