БНХАУ-аас Израильд суух бүрэн эрхт элчин сайдын нас барсан шалтгаан урьдчилсан шалгалтаар эрүүл мэндийн асуудалтай холбоотой гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Даваа гарагт /2020.05.18/ мэдэгдлээ. Израиль улсад сугаа БНХАУ-ын элчин сайд Ду Вей Герцли дэх гэрээсээ нас барсан байдалтай олдсон тухай мэдээ Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ сарын 17-нд цацагдсан юм. Элчин сайд орондоо нас барсан байсан бөгөөд түүний биед гаднын нөлөөтэй ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Хятад улс дипломат төлөөлөгчийн нас барсан шалтгааны талаар дотоод мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Элчин сайдын яамны үйл ажиллагааг зохицуулах зорилгоор тусгай ажлын хэсэг томилжээ.