НИТХ-ын төлөөлөгч, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгат Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан билээ. Гэвч АН-аас түүнийг нэр дэвшүүлэхгүй байхаар болж, оронд нь ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд М.Тулгат бухимдаж байгаагаа ийнхүү илэрхийлжээ.
М.Тулгат цахим хуудсандаа “З.Энхболд “хулгайч” хаанаас гэнэт гарч ирсэн гай вэ. “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ, тийм юм бол тэр хэцүү тойргууд дээр очоод цэнхэртүүлээд ирэх нь яасан юм бэ. Судалгаа харж байгаад хамгийн дулаан хэвтрийг онилж ирдэг, тойрог дамжсан янханг лидер гэх үү.
Үндэсний хэмжээнд хэрүүл л хийж ирсэн байх. АН-ын үзэл баримтлал либериал ардчилал-баруун төвийн үзэл санаа хаана байна вэ. Энэ социалист, нацист нөхөр АН-ын үзэл санааг тээгээд явж чадах уу. Тийм, хулгайч. Гэтэж байгаад гэнэт мярааж гарч ирэх, боломж хулгайлагч” гэжээ.
Мөн "Шар хор хөдлөнө гэдгийг амьдралдаа ингэж үзсэн билүү? Засаг авахаараа ингэнэ тэгнэ, битгий доромжлоорой. Би угаасаа өөрийгөө дааж амьдрах хүн. Би бодлого тодорхойлоход л оролцъё гэсэн юм. Намайг нэг төрийн албаны дарга даамал суудал горьдогч гэж харсан бол ёстой уучлаарай. “Улс төрийн дэмжлэг” иш чааваас өөрсдийг нь дагаж намирдаг гаруудтай андуурсан бололтой.
Шулуухан хэлье төрийн ямар ч албан тушаал надад санал болгосон би татгалзана. НИТХ, дүүргийн ИТХ би дэвшихгүй. Тэнд хийх юм надад алга. Би асуудлыг үндсээр нь шийдэхэд оролцъё гэсэн юм. 16 оны сонгуулиас авахуулаад мөнгө төгрөг, сэтгэл санаа цаг хугацааг энэ намд, гол нь үзэл санаандаа хандивласан" гэжээ.