АН-ын Үндэсний бодлогын хороо 8 цаг хуралдсаны эцэст шөнийн 23:55 цагт шийдвэр гаргалаа. Хурлаас гарсан шийдвэрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа.
Тэрбээр "Манай намаас нэр дэвшүүлж байгаа хүмүүсийг ажил мэргэжлээр нь авч үзвэл 46 хувь нь эдийн засагч, 33 хувь нь хуульч, 7.6 хувь нь инженер мэргэжилтэй байна.
Мөн нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс буюу өмнө нь удирдах албан тушаал, сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй хүмүүс юм. Насны бүлгийн хувьд нийт нэр дэвшигчийн 50 орчим хувь нь залуучууд байгаа.
АН энэ удаагийн сонгуульд Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд, Хуулиар иргэдээ хамгаалдаг байя гэсэн уриатайгаар оролцохоор болсон. Мөн хууль нь эрх мэдэлтнийг бус иргэдээ хамгаалдаг байх ёстой гэсэн үзлийг үнэт зүйлээ болгосон" гэлээ.
АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид
Архангай аймаг:
- Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан
- Д.Золжаргал, ХХААХҮЯ-ны дэд сайд дасан
- П.Мөнхтулга
Баян-Өлгий аймаг:
- Д.Мурат, УИХ-ын гишүүн
- Б.Бейсэн
- Р.Гажайв
Баянхонгор аймаг
- Д.Ганбат
- А.Адъяасүрэн
- П.Нүрзэд
Дундговь, Говьсүмбэр аймаг:
- Л.Одсэр
- Б.Наранхүү, УИХ-ын гишүүн
Дорнод:
- Ж.Энхболд
- П.Батчимэг, НИТХ-ын төлөөлөгч
Дорноговь аймаг:
- Ц.Жадамбаа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга асан
- Д.Алтангэрэл
Булган аймаг
- Гал-Эрдэнэ
- Өсөхбаяр
ГовьАлтай аймаг
- О.Амгаланбаатар
- О.Батханд
Завхан аймаг:
- З.Нарантуяа, УИХ-ын гишүүн
- Д.Батсайхан, Төрийн банкны захирал асан, Завхан аймгийн Засаг дарга
Өвөрхангай аймаг:
- О.Алтангэрэл, эрх зүйч
- Б.Ганхөлөг, Батхүү агсны хүү
- Ч.Даваабаяр
Өмнөговь аймаг:
- Б.Бадраа
- Д.Бат-Эрдэнэ
Сүхбаатар аймаг:
- Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан
- Н.Ганибал
Сэлэнгэ аймаг:
- Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн
- Д.Үүрийнтуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх
- С.Баярцогт, УИХ-ын гишүүн, сайд асан
Төв аймаг:
- Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан
- Д.Эрдэнэсувд
- Ц.Туваан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан
Увс аймаг:
- С.Жавхлан, УИХ-ын гишүүн
- О.Цогтгэрэл, ТЭСО корпорацийн Ерөнхийлөгч
- Д.Цэндсүрэн
Ховд аймаг:
- Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн
- Н.Пунцаг
- Ц.Адишаа
Хөвсгөл аймаг:
- Б.Баярмаа "Хөсвгөл далайн эзэд" ТББ-ын тэргүүн
- Д.Ганболд
- Ч.Батцогт
Хэнтий аймаг:
- Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан
- Ж.Оюунбаатар
- Т.Пүрэвхатан
Дархан-Уул:
- Н.Мөнхдаш
- Д.Энхтуяа, УИХ-ын Тамгын газрын Хэвлэлийн албаны дарга асан, сэтгүүлч
- Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу толгой" компанийн захирал асан
Орхон аймаг:
- О.Баасанхүү, УИХ-ын гишүүн
- Д.Оросоо, эрх зүйч, өмгөөлөгч
- Ц.Батхуяг
Багахангай, Багануур, Налайх дүүрэг:
- М.Энх-Амар
- Ц.Алтанцэцэг
Баянзүрх дүүрэг:
- З.Энхболд, ЕТГ-ын дарга асан
- Т.Батцогт
- Ц.Одонтунгалаг
- Д.Пүрэвдаваа
- Ж.Баясгалан
Сүхбаатар дүүрэг:
- Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан
- С.Эрдэнэболд, ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга асан, эрх зүйч
- Э.Долгион, Блүүмбэрг телевизийн захирал
Чингэлтэй:
- Ц.Баатархүү, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Г.Уянга, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан
- Ш.Булгамаа, өмгөөлөгч
Баянгол дүүрэг:
- С.Эрдэнэ, АН-ын дарга
- С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга
- Д.Батцогт
Сонгинохайрхан дүүрэг:
- Кёкүшүзан Д..Батбаяр
- Пунсалмаа
- О.Магнай,
- П.Цэцэгмаа
- Г.Очирбат
Хан-Уул дүүрэг:
- Б.Түвшин
- Т.Энхсайхан
- Ч.Өнөрбаяр, эрх зүйч