Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 12:00 цагт намын төв байран дээр эхэллээ. Гишүүдээс манай сурвалжлах баг тодруулга авч хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний бие энэ жилийн сонгуульд Орхон аймгаас нэр дэвших хүсэлтээ өгсөн байгаа.
Эрх мэдэлтэй хүмүүстэй муудах нь зөв байдаг. Би АН-ын даргатай байтугай МАН-ын даргатай ч хэрэлддэг. ЖДҮ-чдийг гаргаснаас болж би дөрвөн жил эрх баригчидтай ганцаараа тэмцлээ. Сөрөг хүчний хувьд бүх хүмүүстэй сөргөлдөөд байгаа биш зарчим л ярьдаг.
Эрдэнэтийн 49 хувийн хүмүүсийг шоронд хийх хэрэгтэй. 49 хувиар далимдуулж нэг их наяд төгрөгийн хулгайг Л.Оюун-Эрдэнэ нарын хүмүүс хийчихсэн байгаа. Баримтыг удахгүй гаргаж тавина. Нэг өдрийн дотор 9,8 тэрбум төгрөгийн худалдан авалтыг тендергүй хийсэн. Эрдэнэтэд онц байдал зарласны дараа тавдугаар сарын 11-нд нэг өдрийн дотор компаниудад 9,8 тэрбум төгрөгийг хувиарлаж шахаа хийсэн" гэлээ.