Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тодорхой бус шалтгаанаар дахин алга болжээ. Үүнд “New York Post” сонин анхаарлаа хандуулжээ. Тус сонинд бичсэнээр бол Ким Жон Ун олны өмнө гарч ирэлгүй, ямар нэгэн мэдэгдэл хийлгүй 12 өдөр болж байгаа аж. Энэ сарын 2-нд Ким Жон Ун шинэ бордооны үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд оролцож байгаа мэдээг БНАСАУ-ын төв телевиз цацсан юм. Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен “Тэр үнэхээр үйлдвэрийн нээлтэд оролцож, тууж хайчилсан байж болох талтай. Гэхдээ энэ нь жинхэнэ зураг эсэхийг бид шалгаж чадахгүй байна” хэмээн тайлбарласан байдаг. Ким Жон Ун өнгөрсөн 4-р сарын 15-нд өөрийг өвөг эцэг, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийг мэндэлсэн өдрийн арга хэмжээнд оролцолгүй 11 өдөр олны өмнө гараагүй алга болсон явдал дэлхийн хэвлэлүүдээр түүнийг мэс засал хийлгэсэн, биеийн байдал нь маш муу байгаа, эсвэл бүр нас барсан байх магадлалтай гэх таамаг цацагдах шалтгаан болсон билээ.