УИХ-ын ээлжит сонгуульд оролцох 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Тэгвэл тэдгээрээс 121-ийнх нь мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй байна.
Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрүүдийг хянаж үзээд хуулийн шаардлага хангаагүй 121 иргэнд зөрчлөө арилгахыг шаардан буцаажээ. Тус байгууллага 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх аж.