Иран улсын зэвсэгт хүч Оманы буланд сургуулилалт хийж байгаад өөрийн хөлөг онгоцыг андууран пуужингаар харвасан тухай BBC агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж буйгаар дээрх хэргийн улмаас 19 хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Пуужинд өртсөн “Конарак” хөлөг онгоц усан дээр буудлагын байнуудыг суурилуулж байсан бөгөөд нэг байгаас хангалттай зайд холдож амжаагүй байсан аж. Тус хөлөг онгоцонд дээр нийт хэдэн хүн байсан талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Ираны тэнгисийн зэвсэгт хүчин хэрэг явдлыг шалгаж байгаа гэнэ.