АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Covid-19 коронавирусийн талаарх ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчидтэй муудалцан хурлыг хаяж явжээ. Тэрбээр АНУ коронавирусийг илрүүлэх сорилыг бусад орнуудаас илүү их хийж байгаа тухай мэдэгдэхэд нэгэн сэтгүүлч түүнээс тус улсад хүмүүс олноороо нас барсаар байхад сорилын тоо хэмжээний талаар яриад байгааг асуусан байна. Хариуд нь Цагаан ордны тэргүүн “Энэ талаар надаас биш Хятад улсаас асуух ёстой” гэжээ. Тэрбээр уг асуултыг “муухай” асуулт гэснээр сэтгүүлчийн дургүйцлийг хүргэжээ. Трамп дараачийн асуултад хариулахаас татгалзсан байна. "Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид асуулт тавих боломж олгосон, тэр хэтэрхий хойрго байна" гээд хэвлэлийн бага хурлыг таслан зогсоожээ. Өнгөрсөн н 4-р сард Трамп коронавирусын эсрэг авч буй арга хэмжээний талаарх хийдэг өдөр тутмын танилцуулгыг цаг дэмий үрсэн зүйл гэж мэдэгдээд үүнд сэтгүүлчдийг буруутгасан аж. Түүний хэлснээр хэвлэл мэдээллийнхэн зөвхөн дайсагнасан асуулт тавьж, дараа нь үнэнийг зөв мэдээлэхээс татгалздаг аж. Ингэснээр "Тэд асар өндөр үнэлгээ авч, харин Америкчууд хуурамч мэдээтэй л хоцордог. Цаг зав, хүч зарцуулах үнэтэй зүйл биш! АНУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын талаар бичжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-д нийт халдвар авсан хүмүүсийн тоо 1,344,512 хүрсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийн тоогоор тус улс дэлхийд эхний байрт бичигдэж байна.