Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар АН-ын дэд дарга Б.Дэлгэрмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргаланг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос тус намын дэд даргад дэвшүүлж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжжээ.
Ташрамд дурдахад, Б.Жаргалан нь энэ жилийн сонгуульд Архангай аймгаас нэр дэвших юм байна. Н.Батбаярын УИХ-ын гишүүн байхдаа батлуулсан Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулах тухай хуулийн төслийг Б.Жаргалан анх санаачилсан гэдэг.