Польшийн Ерөнхийлөгчийн сонгууль нэ сарын 10-нд болох ёстой байсан ч цар тахлын улмаас цуцлагдсан талаар тус улсын Сонгуулийн хороо мэдэгдэв. Тус хорооноос гаргасан мэдэгдэлд өнгөрсөн 4-р сарын16-ны өдөр Польш улсад Covid-19 тархсантай холбоотой онцгой арга хэмжээний тухай хууль батлагдсаныг дурджээ. Тэрхүү хуулийн дагуу саналын хуудасны загвар батлах, хэвлүүлэхтэй холбоотой Сонгуулийн улсын хорооны бүрэн эрхийг түр зогсоосон байна. Энэ үүднээс санал хураах боломжгүй болж байгаа аж. Одоогийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн бүрэн эрх ийн хугацаа энэ оны зун дуусах бөгөөд тус улсын Үндсэн хуулийн дагуу тавдугаар сарын 23-наас өмнө шинэ төрийн тэргүүнийг сонгох ёстой аж.