Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилсэн сэргийлэх үүднээс дадлага, сургуулилт хийж, Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнөөдөр 08:00-18:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү хөл хориог эсэргүүцэж өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Манай улс дотооддоо короно вирус байхгүй. Короно байхгүй юм бол бид яагаад заавал маск зүүж, хоригдож байгаа юм бэ. Хэдий болтол ингэх юм" хэмээн бичжээ.
УИХ-ын гишүүн Л.Болдыг маск зүүгээгүй байхад нь бичлэг хийж, шаардлага тавьж байсан О.Баасанхүү гишүүн өнөөдөр яагаад гэнэт маск зүүхийг эсэргүүцэх болсон нь ойлгомжгүй.