Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж түүний оронд ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадралыг, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж түүний оронд Н.Эрдэнэтуяаг томилох асуудлыг хэлэлцлээ.
Санал хураалтаар Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.9 хувийн саналаар дэмжсэн бол Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.5 хувийн саналаар дэмжлээ.