Венесуэлийн Дотоод хэргийн сайд Нестор Реверол энэ сарын 3-нд Колумбын хөлсний дайчид Венесуэлийн газар нутаг руу усан замаар довтлох гэж оролдсон тухай мэдээлсэн юм. Түүний дараагаар Ерөнхийлөгч Николас Мадуро тэдгээр хорлон сүйтгэгчдийн хамт АНУ-ын хоёр иргэнийг баривчилсан тухай мэдэгдсэн аж. Мадурогийн мэдэгдсэнээр хорлон сүйтгэгчид тус улсын төрийн тэргүүнийг хулгайлах зорилготой байжээ. Тэрбээр нотолгоо болгож баривчлагдсан америк хоёр иргэнийг нэг “Silvercopp” гэдэг хамгаалалтын компанийн ажилтан Люк Денманыг байцааж байгаа бичлэгийг өөрийн Твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Люк Денманыг гэгчийн ярьснаар бол хорлон сүйтгэгч бүлэг 20 хүнээс бүрдсэн бөгөөд тэд Каракас дахь нисэх онгоцны буудлыг эзэлж, Ерөнхийлөгч Николас Мадуро баривчлан АНУ-руу гаргах төлөвлөгөөтэй байжээ. Тэрбээр өөрийгөө хот дотор байлдааны тактик үйл ажиллагаа явуулах чиглэлийн мэргэжилтэн гэжээ. Эл ажиллагаанд оролцсныхоо төлөө тэрбээр 100 мянган доллар авах гэрээ хийсэн аж. Бэлтгэл ажил өнгөрсөн оны сүүлчээр эхэлжээ. Вашингтон дээрх үйл явдалтай холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Тус улсын төрийн нарийн бичиг Майк Помпеогийн хэлснээр АНУ "тэдгээр хүмүүс манай иргэд мөн эсэхийг мэдэх ажлыг" эхлүүлэх гэнэ.