Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Доорх шийдвэрүүд тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжих аж.
- Нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
- Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
- Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
- Нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.
- Одой иргэдэд олгодог тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болголоо.