Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд, олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ-аас коронавирусээс сэргийлэх хууль баталсан. Энэхүү хууль өнөөдрөөс албан ёсоор үйлчилж эхэллээ.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдаж, коронавирусийн цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх багц тогтоолыг баталлаа.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 1-нээс 10 сарын 1-нийг хүртэлх хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгохоор боллоо. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэдтэй айлд 100 мянган төгрөг, таван хүүхэдтэй айлд 500 мянган төгрөг олгоно гэсэн үг. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг нөхөж олгоно.
Үүнд нийт 547 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай" гэлээ.