Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Учир нь түүнийг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Тамгын газрын агентлагуудын үйл ажиллагааг уялдуулахад хангалтгүй ажилласан хэмээн дүгнэж, чөлөөлсөн байна.
Энэ талаар Хотын дарга мэдээлэл хийх үеэрээ Нийслэлийн харьяаны байгууллагын албан хаагчдад хандан хариуцлагатай, үр дагаврыг тооцож ажиллах зайлшгүй шаардлага байгааг анхаарууллаа.