Сангийн сайд асан С.Баярцогт УИХ-ын ээлжит сонгуульд Сэлэнгэ аймгаас бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.
Түүнийг Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, оффшорын асуудлаар АТГ-аас шалгаж байгаа. Учир нь түүнийг Сангийн сайд байхдаа Швейцарь банкин дахь дансаараа дамжуулан 10.1 сая ам.доллар авсан нь тогтоогдсон байдаг. Үүний дараа Швейцарийн Дээд шүүх ‘Рио тинто’ компанийн гомдлын дагуу С.Баярцогтын Швейцарийн банкин дахь 1.85 сая ам.долларын үлдэгдэл бүхий дансыг битүүмжлэх шийдвэр гаргасан юм.
Энэхүү мэдээлэл тухайн үед нэлээд шуугиан тарих үед АН-ынхан С.Баярцогтыг намаасаа хөөсөн билээ. Ийнхүү намгүй болсон С.Баярцогт энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвших юм гэнэ.