УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг батлах эсэхээр санал хураалт явуулж, гишүүдийн 97.8 хувийн саналаар уг хуулийн төсөл батлагдлаа.
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг эндээс үзнэ үү.