Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор ОБЕГ-ын Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
Т.Бадрал нь 1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд англи, орос, франц хэлтэй нэгэн.
ОБЕГ-ын даргаар өдгөө 5 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар бригадын генерал цол хүртжээ. Цаашлаад 2017 оны долдугаар сард хошууч генерал цол хүртсэн юм байна.