Мэргэжлийн 3х3 сагсан бөмбөгийн улирлын эхний тоглолт жил бүрийн дөрөвдүгээр сард эхэлдэг. Энэ жил “Ковид-19” цар тахал дэлхийг нөмөрсний улмаас хойшлогдсон тул чансааны оноог шинэчлэн тогтоож царцаажээ.
Дэлхийн 196 улс жагссан эл чансаанд манай эмэгтэйчүүдийн баг найм, эрэгтэйчүүд есөд эрэмблэгдэв. Харин тамирчдын хувийн онооны нийлбэрээр тодруулдаг клубийн чансаанд “Улаанбаатар ММС Энержи” баг 13, “Сансар ММС Энержи” 26-д жагссан байна.