УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс ноолуурын үнийн асуудалтай холбоотой тогтоолын төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлыг судалж, гаргасан санал дүгнэлтээ танилцууллаа.
Тогтоолын төсөл дөрвөн заалттай. Үүнд ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолуурын салбарт зээл олгох, ноолуурын экспортыг дэмжихээр бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлж, хураамжийг тэглэх, малчин өрх бүрт кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, гаднын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах багтаж байна.