2020 оны сонгуульд бие дааж нэр дэвших 208 хүний нэрс ил болоод байна.
Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр дахин УИХ-ын гишүүнээр ажиллахаар мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлжээ. Түүнийг намаас нь түдгэлзүүлээд байгаа учраас тэрбээр бие дааж нэр дэвшихээр болсон байна.
Мөн УИХ-ын гишүүн Самандын Жавхлан дахин УИХ-ын гишүүнээр ажиллахаар мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн аж.