Энэ сарын 03-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирсэн. Тэрбээр эх орондоо ирмэгцээ тусгаарлагдсан бөгөөд өнөөдөр тусгаарлалтаас гарах юм байна. Тусгаарлалтаас гарч буй Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа талархал илэрхийлэн жиргэжээ.