УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ингэж ярилаа.
Тэрбээр "Өвчлөлөөс илүү эдийн засгаа анхаарахгүй бол нөхцөл байдал сайнгүй байна. Дунд шатанд ажил явахгүй байна. Хэн дуртай нь дур дураараа шийдвэр гаргаж байна. Жишээ нь, Замын-Үүдэд 600-700 машин дугаарлуулаад 100 мянган төгрөгөөр татаж оруулдаг гэдэг мэдээлэл дуулдаж байна. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ. Хил дээр 24 цагаар ажиллаж байгаа хүмүүсийн илүү цагийн цалин, урамшууллыг цаг тухайд нь олгож баймаар байна.
Цар тахалтай холбоотой худал мэдээлэл тараасан, халдвар авснаа мэдсэн хэр нь санаатайгаар нуусан, бусдад халдаасан этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнийг хуульд тодорхой зааж өгмөөр байна" гэлээ.