АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цар тахлын улмаас тус улсад ажлын байр хомс байгаатай холбогдуулан АНУ-д цагаачлахыг түр хугацаагаар зогсоох тухай зарлигт гарын үсэг зурсан тухайгаа мэдэгдэв. “ Америкийн гайхамшигтай хөдөлмөрчдийг хамгаалахын тулд би АНУ-руу ирэх цагаачлалын урсгалыг түр зогсоолоо. Энэ нь манай улсын эдийн засаг өсөхийн хэрээр аль ч давхаргын ажилгүй Америкчууд сул оронд тоонд эхний ээлжид орно гэсэн үг. Мөн бид эмнэлгийн нөөцөө ч хэмнэнэ" гэж тэрбээр хэвлэлийн бага хурал дээр хэллээ. Цагаан ордонд тайлбарласнаар бол коронавирусын эсрэг тэмцэлд шаардлагатай эмч болон бусад ажилчдад онцгой зөвшөөрөл олгох аж. Социологийн судалгаагаар ихэнх америкчууд тус улсад цагаачлахыг түр хугацаагаар хориглохыг дэмжсэн мэдээллийг Цагаан ордон мөн танилцуулсан байна. Цагаачлалыг зогсоох тухай зарлиг гаргахаар төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгч нэг өдрийн өмнө зарласан юм. Түүний хэлснээр энэ хязгаарлалт нь АНУ-д байнгын оршин суух зөвшөөрөл буюу ногоон карт авах хүсэлтэй хүмүүст ч хамаарах аж. Уг мэдэгдэлдээ Трамд тус улсад цагаачлахыг 60 хоногоор зогсооно гэж хэлжээ.