Хонконгийн хуулийн байгууллага сөрөг хүчний 14 хүнийг 2019 онд болсон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан хэрэгт буруутган баривчилжээ. Энэ тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. "Пинго жибао" сонины эрхлэг Жимми Лай, хүний эрхийг хамгаалагч, Хонконгийн ардчиллын төлөөх тэмцэгч 81 настай Мартин Ли, улс төрийн идэвхтэн Альберт Хо мөн хэд хэдэн парламентын гишүүд байсан хүмүүс баривчлагджээ. Эдгээр хүмүүсийг Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан гэхээс гадна АНУ-ын улс төрийн хүрээнийхэнтэй холбоотой байдаг хэмээн Хятадын эрх баригчид мэдэгдсэн байна. Сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт өнгөрсөн оны зургадугаар сараас өрнөж эхэлсэн билээ. Хэдий Хонконгийн засаг захиргаа уг баримт бичгийг эргүүлэн татсан боловч эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжлэн эмх замбараагүй байдалд газар авсан юм. Нөхцөл байдал 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн хэвийн болж, иргэд жагсаал цуглаан хийх нь багасан аж.