УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзориг гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 60 гишүүн оролцсон. Санал хураалтад 47 гишүүн оролцсон бөгөөд үүнээс 27 нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжжээ. Ийнхүү дөрвөн жилийн хугацаанд МАН-ын бүлэг 65 гишүүнээсээ 3-ыг нь бүрэн эрхээс чөлөөллөө.