ЖДҮХС-ийн сангаас зээл авсан нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан. Түүний хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Санад хураалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан бөгөөд санал хураалтад оролцсон 11 гишүүний 10 нь дэмжлээ.
УИХ-ын ээлжит хуралдаанаар Б.Батзоригийн бүрэн эрхийг огцруулах эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм.