Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 15-ны лхагва гарагт болж, Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
Тогтоолын хүрээнд үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор шийдвэрлэлээ.
Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13,5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгахаар болов.