Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг тогтох тогтоолын төслийг хэлэлцлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг тухайн сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна гэж заасны дагуу санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоолын төсөлд тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд олонхын саналаар орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр товлохыг дэмжив.