Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр/2020.04.13/ хуралдаж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргажээ.
Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгахаар болсон байна.
Мөн Монголбанкны мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэг хувиар бууруулж 09 хувьд хүргэлээ.
Өмнө нь 2020 оны гуравдугаар сарын 18-нд хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг 3 сараар хойшлуулж байгаагаа зарлаж байсан ч энэ хугацааг уртасгаж 12 сар болгожээ. Хэрэглээний зээлд арилжааны банкнаас авсан тэтгэврийн зээлээс бусад зээл хамаарна.