Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпийн эрхийн тэмцээн Энэтхэг улсад энэ сарын 18-22-нд болохоор товлосон. Гэвч коронавирусийн халдварын улмаас тус тэмцээнийг цуцалж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа ФИБА дөнгөж сая мэдэгдэв.
“Токио-2020” олимпийн эрх олгох тэмцээнийг дөрөвдүгээр сард Унгарт хийхээр ФИБА ОУОХ-той зөвшилцөж байгаа гэнэ.