Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах “Номин” их дэлгүүрийн гуравдугаар давхраас 27 ширхэг гар утас алдагдсан байна.
Уг хэрэг нь энэ сарын 2-ний өдөр гарчээ. Тус дэлгүүрийн гурван давхрын лангуунд худалдаалагдаж байсан Iphone, LG, OPPO, Phililips зэрэг брэндийн утаснууд хулгайд алдагдсан аж. Энэхүү хэргийн газраас эд мөрийн баримтаар сэжигтэй этгээдийн гутлын мөр, гарын хээг бэхжүүлэн авч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй.