Дундговь аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Мөн хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу зорчигч тээврийн хяналт тогтоон, Хулд, Сайнцагаан сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ