Суурин маллагаатай фермерийн аж ахуйд МХЕГ-аас ариутгал халдваргүйтгэл хийлээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан даалгавар, 2020 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу Мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлж Ховд аймгийн Жаргалант, Буянт сумдын нутагт байрлах суурин маллагаатай фермерийн аж ахуйд Мал эмнэлгийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгүүлж, хяналт тавьж ажиллажээ.
Ариутгал, халдваргүйтгэлийг Фермерийн аж ахуй /үхэр, гахай/ эрхэлж байгаа 5 аж ахуйн нэгж, 2 иргэний аж ахуйн байр, орчин, хэвтэр бууц, хашаа саравч, тоног хэрэгслийн талбайд ариутгалын бодисын уусмал, хлорын шохойн хуурай бодисоор хийлгүүлж, фермийн аж ахуйн малчин, туслах ажилчдад хувийн ариун цэврийг сахих, гар угаах, халдваргүйтгэх, орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллав.
Аж ахуйдаа мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж, мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг малчид, фермерүүдэд зөвлөж байна.
Эх сурвалж: МХЕГ