Цогтцэций сумын Онцгой комиссоос 3 сая төгрөгийг шийдвэрлэн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад анхаарч сумын хэмжээнд 3 цаг тутамд гадуур эргүүл хийж, ЗДТГ-т хариуцлагатай жижүүрийг ажиллуулан, 3000 ширхэг маск захиалж, иргэд, төрийн албан хаагчдыг маскаар хангах, бэлэн байдлын төлөвлөгөөг гарган ажиллан, тулгамдсан асуудлыг дээд шатанд хүсэлт хүргүүлсэн тухай сумын Засаг дарга хэллээ.
Сумын сум дундын эмнэлэгт тулгамдсан асуудал нь түргэний автомашин эвдэрсэн, засварт оруулсан. Томуу, томуу төст өвчлөл буурсан үзүүлэлттэй, алсын дуудлага багахан байна. Тус сумын нутагт 7 сумын 40 мянга орчим мал оторлож байгаа нь хаваржилт хүндэрх төлөвтэй байгааг мөн хэллээ.
Хамтарсан багаас коронавирусээс урьдчилан сэргийлэх, эмнэлэгт тусгаарлах өрөө тасалгааг бэлэн болгох, сумын Онцгой комиссын шийдвэрээр шуурхай баг байгуулан бэлэн байдлын төлөлөгөөнд хяналт тавьж, өдөр бүрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт илтгэж байхыг үүрэг болголоо.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ