Дэлхийн олон сая хүмүүсийн анхаарлыг татаж, сэтгэлийн гүн дэх харанхуй нүхнээс гарахад нь тусалсан “Lost Conncetions буюу Алдагдсан Холбоо” номыг ENKHEMIRE Publishing, орчуулагч Ж.Энхбаяр албан ёсны эрхтэйгээр орчуулан уншигчдад хүргэж байна. Энэхүү номын зохиогч ЙоханХари өнөө үед бидний амьдралд тахал шиг нүүрлэсэн гэж хэлж болохоор “Сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр” хэрхэн үүсдэг, түүнээс хэрхэн ангижрах аргыг олон жилийн судалгаанд тулгуурлан бичсэн нь амьдралд илүү ойр, энэхүү өвчнөөр шаналж буй олон хүнд тус болсон сайхан бүтээл болжээ. Ном гурван бүлгээс бүрдсэн бөгөөд эхний хоёр бүлэгт сэтгэл гутралд орох есөн шалтгааныг дурдсан бол гуравдугаар бүлэгт эргэж холбогдох нь буюу сэтгэл зүйг эмчлэх өөр эм, есөн эргэх холбоог бичжээ. Хэрэв та ямар нэгэн байдлаар сэтгэл гутрал, түгшүүрт автдаг бол, стресс бухимдалд орж байгаа бол энэхүү номыг уншаарай. Бид эргэн тойрны толгой эргэм зүйлст хэтэрхий их цаг зарцуулж, өөрийн болон өрөөлийн сэтгэлзүй, азжаргалыг мартсан юм шиг мэдрэмж төрснөө нуух юун. Олонд тус болох сайхан үйл бүтээсэн ENKHEMIRE Publishing, орчуулагч Ж.Энхбаярт талархлаа илэрхийлье.