Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан.
Их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ "Их, дээд сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд хичээлийг цахимаар хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийж багш, оюутан, суралцагчийн оролцоог бүрэн хангах, хичээл, практикийн дадлагыг цуцлах, өвлийн амралтаараа гэртээ харьсан хөдөө орон нутгийн болон гадаадын оюутан, шинээр элсэгч, урьсан гадаад багш нарыг хорио, хөдөлгөөний хязгаарлалт дуусах хүртэл хугацаанд сургууль, дотуур байрандаа ирэх шаардлагагүй" талаар зөвлөмж, мэдээлэл өгсөн.
Харинерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн сурагчдад ирэх Даваа гаргаас эхлэн телевизээр хичээл заах хуваарийг өчигдөр танилцуулсан юм.