Коронвириусээс урьдчилан сэргийлж ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийг гуравдугаар сарын 02 хүртэл амрахаар болсон.
Үүнтэй холбоотойгоор цахим болон теле хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж буй бөгөөд албан ёсны мэдээллийг Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр зарлах аж. 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиуд хичээл, даалгавраа өөрсдийн дотоод сүлжээгээр хариуцан явуулах юм.