Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагад мэдэгдэл хүргүүлсэн байна.
Шинэ төрлийн коронавируст халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа тул Засгийн газрын хуралдаан, Улсын Онцгой комиссын хуралдаанаас бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэртэй холбогдуулж дараах мэдэгдэл хүргүүлжээ.