Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь аймгууд нь эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ байгуулан хил хамгаалах албаны бие бүрэлдэхүүн хэвтэн эмчлүүлэх боломжтой болжээ. Хилийн ангийн эрүүл мэндийн төв тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасан тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар магадлан итгэмжилсэн байна.
Хилчдийн нийгмийн асуудал тэр дундаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс шат дараатай арга хэмжээ авч буй бөгөөд сүүлийн 12 жилд хилчид, тэдгээрийн ар гэрт тулгамдаад байсан асуудлыг шийдсэн томоохон ажил болжээ.
Мөн Булган, Хэнтий аймаг дахь хилийн ангид амбулатор, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий хүн эмнэлгийн төвийн байрыг стандарт шаардлагын дагуу шинээр барьж, орон нутгийн эрүүл мэндийн газраас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг аваад байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.